"Polka Dot Parade": Гэрэл зурагчин Билл Каннингемын дурсгалд зориулсан ном гарлаа

Нью-Йоркийн загварын долоо хоногтой давхцан

Хүн бүрийн хайр, талархлыг хүлээсэн Америкийн street style гэрэл зурагчин Билл Каннингемын загварын салбарт тэр дундаа street style-д оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй. The New York Times сэтгүүлийн гэрэл зурагчнаар ажиллаж байсан тэрээр "Оффистоо гуниглаж суухын оронд камераа шүүрээд Нью-Йоркийн гудамжаар зугаалан хүмүүсийн зургийг дарах нь намайг аз жаргалтай болгодог" хэмээн ярьж байсан нь түүнийг ажилдаа хэчнээн дуртай нэгэн байсныг илтгэх аж. Ноён Билл Каннингем 2016 оны аравдугаар сарын 25-ны өдөр 87 насандаа таалал төгсөхөд Нью-Йорк хот хэсэгтээ гунигт автаж, эзгүй оргисон.

Тэгвэл Нью-Йоркийн загварын долоо хоног болж буйтай холбогдуулан зохиолч Девора Блументал, зураач Маша Янс нар хамтран "Polka Dot Parade" нэртэй ном гаргажээ. Энэхүү номонд Билл Каннингемын амьдрал хэрхэн загварын салбартай холбогдсон, түүний ажлын арга барил гэх мэт зүйлсийг зургаар дүрсэлсэн байна. "Энэхүү номыг хүүхдүүдэд зориулсан ч, Билл Каннингемыг хүндэлдэг хэн бүхэн уншиж болно" хэмээн зохиолч Девора Блументал хэлсэн юм.

 

Buro.Mongolia

2018-09-07, 14:34