2019 онд Stranger Things цувралын шинэ улирлаас гадна тус цувралаас сэдэвлэсэн ном гарахаар боллоо. Deadline сэтгүүлийн мэдээллэж буйгаар зохиолд цувралд өрнөдөг үйл явдал, тэр дундаа Элийн ээж Терри Ивс болон МК Ультра төслийн тухай өгүүлэх гэнэ. МК Ультра нь 1950-иад оны үед АНУ-д нууцаар хэрэгжиж байсан төсөл бөгөөд уг туршилтад хамрагдсан хүмүүсийн ихэнх нь сэтгэцийн өөрчлөлтөнд орж, зарим нь амь насаа алдсан тухай олон түүх байдаг. Үзэгчид цувралын хоёрдугаар улирлаас Элийн ээж Терри жирэмсэн байхдаа уг туршилтад орсноос болж ой санамжаа алдсан болохыг мэдэж авсан билээ.
Зохиолыг "Олсон дээр алхаж буй охин" зохиолоороо нэрд гарсан зохиолч Гвенда Бонд бичиж байгаа бөгөөд 2019 онд албан ёсоор худалдаанд гарахаар болжээ. Цувралын бүтээгчид уг номыг уншсанаар сонирхолтой түүхтэй танилцахаас гадна сургамж, урам зориг авах болно гэдгийг онцоллоо.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт