Marsilio хэвлэлийн газрын гаргасан The radical sex гэх зоримог нэртэй ном дизайнерын уран бүтээл ба түүний эрэгтэй, эмэгтэй хувцас бүтээх хувьсгалч аргачлалын тухай өгүүлнэ
Giorgio Armani брэндийн 40 жилийн ойн баяр болж буйтай тохиолдуулан олон сайхан төсөл хэрэгжиж байна. Сарын өмнө гэхэд л Жиоржио Армани өөрийн намтраа гаргасан бол харин одоо түүний тухай бас нэгэн ном хэвлэгдлээ.
Marsilio хэвлэлийн газрын гаргасан The radical sex номын зохиолчоор сэтгүүлч ба загварын мэргэжилтэн Жузи Ферре ажиллажээ. "Би үнэхээр л "секс" гэдэг үгийг ашиглахыг хүссэн. Гэхдээ би түүнийгээ бас тайлбарлахыг хүссэн юм. Армани бидэнд загвараар дамжуулж тачаангуй байдал ба түүнийг хэрхэн удирдах талаар тайлбарлаж өгсөн. Мөн тэрбээр эмэгтэй, эрэгтэй хүйс хосолсон загварууд гаргаж ирснээр бидэнд радикал үзлийг танилцуулсан" хэмээн Ферре ярьлаа. Энэхүү санаагаа зохиолч бүсгүй номын удиртгал дээр маш тодорхой гаргаж өгчээ.
Номын нийт арван хоёр бүлэгт дизайнерын ажлын хэв маяг тодорхой жишээнүүдээр тайлбарлагдах болно. Тухайлбал эхний бүлэг нь брэндийн хүрэмд зориулагдаж, түүний алдартай болсон түүхийг ярьж өгөх гэнэ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт