Лос Анжелес хотын Dolby театрт кино урлагийн салбарын шилдгүүдийг тодруулдаг 96 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ жилийн арга хэмжээг хөтлөгч, комедиан Жимми Киммел дөрөв дэх удаагаа хөтлөн явуулсан байна.
Энэ удаагийн шагнал гардуулах ёслолд "Oppenheimer" кино нийт 13 төрөлд нэр дэвшсэнээс хамгийн чухал долоон төрөлд ялалт байгуулж гайхалтай амжилтыг тогтоолоо. Мөн 11 төрөлд өрсөлдсөн "Poor Things" кино дөрвөн шагналын эзэн болсноос гадна жүжигчин Эмма Стоун шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчнээр тодорч Оскарын тайзнаа гялалзаж чадлаа. Харин үзэгчид болон кино шүүмжлэгчдээс ихээхэн сайшаал хүртээд байсан "Killers of the Flower Moon", "Maestro", "Past Lives" бүтээлүүд харамсалтай нь наадмаас гар хоосон буцсан байна.
Түүнчлэн "шилдэг анимейшн" төрөлд Хаяо Миязакигийн "The Boy and the Heron" бүтээл ялалт байгуулж үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөөд амжив. Найруулагч Хаяо Миязаки 2003 онд "Spirited Away" бүтээлээрээ анхны Оскарын шагналаа хүртэж байсан бол ийнхүү 21 жилийн дараа буюу 83 насандаа энэхүү хүндэт шагналыг дахин атгаж чадлаа.
Ингээд 96 дахь удаагийн Оскарын наадмын нийт ялагчидтай танилцацгаая.
"Oppenheimer"
Кристофер Нолан, "Oppenheimer"
Киллиан Мерфи, "Oppenheimer"
Эмма Стоун, "Poor Things"
Роберт Дауни Жр., "Oppenheimer"
Да'Вайн Жой Рандолф, "The Holdovers"
“The Boy and the Heron”
“American Fiction”
“Anatomy of a Fall”
“The Zone of Interest”, Их Британи
“The Zone of Interest”, Тарн Виллерс, Жонни Берн
“20 Days in Mariupol”
“The Last Repair Shop”
"The Wonderful Story of Henry Sugar"
“War Is Over! Inspired by the Music of John & Yoko”
“What Was I Made For?”, "Barbie", Марк Ронсон, Эндрю Вайатт
“Godzilla Minus One”, Такаши Ямазаки, Киёоко Шибуяа, Масаки Такахаши, Тацүжи Ножима
“Poor Things”, Надиа Стейси, Марк Кульер, Жош Уэстон
“Poor Things”, Жеймс Прайс, Шона Хит, Зуза Михалек
“Oppenheimer”, Хойте ван Хойтема
“Poor Things”, Холли Ваддингтон
“Oppenheimer”, Женнифер Лам
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт