Албан ёсоор батлагдлаа: “Squid Game” цуврал шинэ улирлаар эргэн ирнэ

Та бэлэн үү?

Энэ оны есдүгээр сард нээлтээ хийж хэдхэн хоногийн дотор дээд амжилтыг тогтоон Netflix-ийн хамгийн амжилттай шоугаар тодорсон “Squid Game” цуврал хоёрдугаар улирлаар эргэн ирэх нь тодорхой боллоо. Энэ тухай цувралын найруулагч Хван Дон Хёк Associated Press агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгджээ.

COMEBACK SQUID: Hwang Dong-hyuk, the director, creator, writer of #SquidGame says the show will be back with more Gi-hun adventures. pic.twitter.com/uqC1DIdZqy

— AP Entertainment (@APEntertainment) November 9, 2021

Найруулагчийн хэлснээр тэрээр одоогоор шинэ улирлын төлөвлөлтийн үе шат дээр явж байгаа гэнэ.

“Үзэгчид хоёрдугаар улирлыг маш ихээр шаардаж, багагүй их хайрыг илэрхийлсэн. Тийм ч учраас бид үргэлжлэлийн улирлыг хийхээс бараг өөр сонголтгүй үлдсэн гэж хэлж болно” хэмээн Хван Дон Хёк хуваалцжээ.

Мөн тэрээр одоогоор шинэ улирлын товыг баттай хэлж мэдэхгүй болохоо зарласан юм. Гэсэн хэдий ч “Squid Game” цувралын үргэлжлэл гарцаагүй олны хүртээл болно гэдгийг амласан байна. Мөн дараагийн улирал харгис “Squid Game” тоглоомын ялагч Сон Ги Хуны (Ли Жон Жэ) талаар өгүүлэхээр болсныг найруулагч тодотгож "Сон Ги Хун эргэж ирээд дэлхийн төлөө ямар нэгэн зүйлийг хийх болно” хэмээн хэлжээ.

Buro.Mongolia

2021-11-10, 09:48