Банкны дээрмийн тухай ээдрээтэй үйл явдалтай
Брюс Уиллисийн тоглосон “Marauders” киноны анхны трейлер цацагджээ
Найруулагч Стивен С.Миллер ихэвчлэн аймшгийн кино бүтээдэг ч энэ удаа тэрээр "Marauders" нэртэй адал явдалт триллер кино хийжээ. Киноны үйл явдалд маск зүүсэн хэсэг бүлэг хүмүүс банк дээрэмддэг. Энэ хэргийн мөрдлөгийн явцад банкны эзэн Жеффри Хьюберт (Брюс Уиллис) сэжигтнээр татагдах бөгөөд даатгалаас маш их мөнгө авахын тулд дээрмийг зохион байгуулсан байх магадлалтай болж таардаг. Харин энэхүү хэргийг ХМТ-оос шалгаж эхлэхэд бүх зүйл тийм ч амар биш болох нь тогтоогдоно.
Энэхүү онц сонирхолтой адал явдалт кино нь долоодугаар сарын нэгэнд дэлхий даяар нээлтээ хийх болно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт