Дөрөвдүгээр сард цацагдах шинэ цувралууд
Өнгөрөгч гуравдугаар сарын хувьд кино ертөнцийн салбарыг бүхэлд нь When Life Gives You Tangerines хэмээх цувралаар төсөөлөхөд буруудахгүй билээ. Учир нь уг цуврал гарсан даруй үзэгчдийг байлдан дагуулахын зэрэгцээ эгэл жирийн амьдралын үнэ цэнийг ухааруулж, сэтгэлийн утсыг хөндөж, өөрт байгаа зүйлдээ сэтгэл ханамжтай байж өнөөдрөөр амьдрахыг эргэн сануулсан гайхалтай уран бүтээл болж үзэгчдийн сайшаалыг хүртсэн юм.
Тэгвэл дөрөвдүгээр сард таныг ямар шинэ цувралууд хүлээж байгаа бол? Энэ сар уран зөгнөлт, аймшгийн, адал явдалт, инээдмийн гэхчлэн төрөл бүрийн жанрын бүтээлүүд үзэгчдийн хүртээл болох тов аль хэдийн гарчээ. Кино шүүмжлэгчид болон үзэгчид дунд өндөр хүлээлттэй байгаа цувралуудыг онцлон хүргэж байна.
Цацагдах огноо: Дөрөвдүгээр сарын 3
Энэ бол Их Британийн агуу мөрдөгчийн түүхийг тэс өөр өнцгөөс харуулах цуврал юм. Эхийгээ учир битүүлгээр алдсаны дараа Амелия бүсгүй өөрийн төрсөн эцгээ Шерлок Холмс байж болзошгүй хэмээн таамагладаг. Энэхүү мэдээллийг үнэн эсэхийг тодруулахаар тэрээр Шерлокийн гэрт ирэх бөгөөд тухайн үед Шерлок барьцаалагдсан найзуудыгаа аврах ажиллагаатай байсан тул Амелия түүнд тус болсноор үйл явдал өрнөнө.
Цацагдах огноо: Дөрөвдүгээр сарын 8
Киноны үйл явдал зохиомол ертөнцөд өрнөдөг. Энэ ертөнцөд амьдарч буй эмэгтэйчүүдийн нэг хэсэг нь байгаль орчны асуудлаас үүдэн жирэмслэх боломжгүй байдаг бол нөгөө нэг хэсэг нь төрөх боломжтой эмэгтэйчүүдийн ангилалд багтдаг ба тэднийг тээгч эх хэмээн нэрлэдэг. Цувралын сүүлийн бүлэг Жун (Элизабет Мосс), Яснорад (Ивонн Страховски) нарын тухай өгүүлнэ. Киноны гол дүр Жун Ханна, Холли гэх охидыгоо аврахын тулд Канадыг орхисноор киноны гол үйл явдал үргэлжлэх юм.
Цацагдах огноо: Дөрөвдүгээр сарын 10
Netflix-ийн бүтээл болох Black Mirror цувралын долоодугаар бүлэг энэ сарын 10-ны өдөр цацагдах гэж байна. Уг бүлэг нийт зургаан ангиас бүрдэх ба гол дүрд Кристин Милиоти, Эмма Коррин, Аквафина, Питер Капальди, Рашида Жонс, Пол Жаматти нар тус тус тогложээ.
Найруулагч Чарли Брукер тус бүлгийн уйл явдал хоорондоо холбоогүй хэр нь шинжлэх ухааны уран зөгнөлт, айдас, түгшүүр мэдрүүлэх зохиол хэвээр байх болно хэмээн тэмдэглэн хэлсэн юм. Түүнчлэн долоодугаар бүлэгт цувралын дөрөвдүгээр бүлэгт багтсан USS Callister ангийн үргэлжлэл анги багтах юм.
Цацагдах огноо: Дөрөвдүгээр сарын 13
The Last of Us хэмээх аймшгийн тоглоомоос сэдэвлэн бүтээсэн цувралын хоёрдугаар бүлэг энэ сарын 13-ний өдөр үзэгчдийн хүртээл болох гэж байна. Энэхүү цувралд үхлийн аюултай халдвар гарч хүмүүс хэрхэн амьд гарах гэж тэмцэж буй тухай өгүүлдэг. Тэгвэл хоёрдугаар бүлэг аймшгийн тоглоомын хоёрдугаар ангийг бүрэн хуулбарлахгүй, бие даасан бүтээл болно хэмээн найруулагч онцлон тэмдэглэжээ. Хоёрдугаар бүлэг нийт долоон ангиас бүрдэх бөгөөд нэгдүгээр бүлэг өндөрлөснөөс хойш таван жилийн дараах үйл явдлыг өгүүлэх юм.
Цацагдах огноо: Дөрөвдүгээр сарын 22
Цувралын нэгдүгээр бүлэг 2022 онд цацагдаж, кино шүүмжлэгчдээс Star Wars-ын шилдэг бүтээл хэмээх өргөмжлөлийг хүртэж, тэсрэлт хийсэн уран бүтээл болж байсан билээ. Тэгвэл хоёрдугаар бүлэг нь энэ сарын 22-ний өдөр цацагдах гэж байна. Уг цуврал хулгайч, дээрэмчин Кассиан Андорын тухай үргэлжлүүлэн өгүүлэх бөгөөд тус бүлэг утгын хувьд дөрвөн хэсэгт хуваагдах юм. Гол дүрд Диего Луна, Адриа Архона, Алан Тьюдик, Стеллан Скарсгард нар тогложээ.
Цацагдах огноо: Дөрөвдүгээр сарын 24
Netflix-ийн бүтээл сэтгэлзүйн триллер You хэмээх цуврал нь Кэролайн Кепнесийн роман дээр суурилан бүтсэн ба Жо Голдберг хэмээх залуугийн тухай өгүүлдэг. Тэрээр эхэндээ дур булаам, романтик нэгэн мэт санагдах боловч бодит байдал дээр хэний ч таамаглашгүй балмад, харгис хүн байдаг. Цувралын бүлэг бүрт Жо Голдберг "хайртай хүнээ" өөр өөр газраас эрэн хайдаг билээ. Тэгвэл тавдугаар бүлэгт тэрээр Нью-Йорк хотод баян Кейт хэмээх хамтрагчтайгаа шинэ амьдрал эхлүүлэхээр эргэн ирэх болно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт