Далай лам Монголчуудыг архинаас татгалзуулж чадсан нууц аргаа HBO телевизд хэлж өглөө

Тэр бидэнд итгэж байна

Өнгөрсөн ням гарагт HBO телевизийн "Last week Tonight with John Oliver" шоунд далай лам ярилцлага өгч, Монголчуудыг бүр мөсөн архи уухаа больсон гэж хэлжээ

HBO телевизийн "Last Week Tonight with John Oliver" шоу маш хөгжилтэй болдог, ямар ч хүнд хэцүү сэдвийг хүмүүст инээдтэй байдлаар хүргэдэг онцлогтой. Үүнд мэдээж хөтлөгч Жон Оливерын хошин мэдрэмж нөлөөлдөг юм. Тэрээр өнгөрсөн ням гарагийн дугаартаа Түвдийн тусгаар тогтнол ба Далай лам, БНХАУ-ын Засгийн газар хоорондын дунд үүссэн зөрчлийг өгүүлсэн нэвтрүүлэг бэлтгэж, Энэтхэгийн Дарамсала хотод очин дээрхийн гэгээнтэнтэй ярилцлага хийсэн байна. Тэдний ярилцлага лам нар өөрийгөө зулын гол болгодог аймшигт үзэгдлийн талаар болон хятадууд яагаад Далай ламыг тэгж их үзэн яддаг тухай сэдвээр өрнөжээ.

Ярилцлагын үеэр Далай лам "Монголчууд Оросуудаас болж маш өндөр хатуулгатай архи их уудаг байлаа. Тэгээд би Монголчуудад, архиа бага ууж, өөрсдийн уламжлалт ундаа болох адууны сүүг (айраг) тааваар ууцгаа гэж хэлсэн юм. Түүнээс хойш нэг их удалгүй Монголчууд бүгдээрээ архи уухаа больсон" гэж хэлжээ. Далай ламын энэхүү үг хөтлөгч Жон Оливерыг багагүй гайхшруулж, биднийг архины оронд адууны сүү уудаг болсон гэдэгт тэрээр итгэж ядан байлаа. Та энэхүү хошин бөгөөд сэтгэл хөдөлгөсөн ярилцлагыг доорх видео бичлэгнээс бүтнээр нь хүлээн авч үзээрэй.

Buro.Mongolia

2017-03-07, 12:00

  • Зураг: