Фрэнк ерөнхийлөгчийн сонгуульд
House of Cards цувралын IV улиралд Фрэнк Андервуд сонгуулийн кампанит ажлаа хийж эхлэж буй тизер гарчээ
House of Cards бол ирэх жил шинэ улирал нь гарч эхлэх хүлээлт үүсгээд буй алдартай цувралуудын нэг билээ. Харин Netflix цувралын дэлгэцнээ гарах өдрийг гуравдугаар сарын 4-нд гаргахаар төлөвлөснөө зарлалаа. Шинэ улирлын тизерээс харахад Кевин Спейсигийн бүтээж буй дүр Фрэнк Андервуд хоёр дах удаагаа ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх тухай гарах аж. Харин цувралын сурталчилгаа яг л жинхэнэ ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампанит ажил мэт болсон байна. Үүнээс гадна цахим ертөнцөд мөн Фрэнк Андервудын мөрийн хөтөлбөртэй танилцаж өөрийн бодлоо #FU2016 гэх хэштэгтайгаар хуваалцах боломжтой сайт нээгджээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт