Найруулагч Тодд Хейнсын кинонд Руни Мара Нью-Йоркийн жирийн нэгэн худалдагч, Кейт Бланшетт Кэролийн дүр бүтээнэ
Патриция Хайсмитын 1952 онд бичсэн The Price of Salt гэх хоёр эмэгтэйн хайр дурлалын тухай өгүүлдэг романаас сэдэвлэн бүтээжээ. Энэ кинонд Манхэттен даxь жижиг дэлгүүрийн залуухан худалдагч бүсгүй болон гэрлэсэн боловч хайраар дутсан ер бусын дур булаам бүсгүйн талаар гарна. Тэд 1950-аад оны Нью-Йоркд амьдарч байгаа бөгөөд бие биенээ хайрлаж байгаа сэтгэлд нь нийгмийн зүгээс нөлөөлж чадах болов уу. Олон нийт хүлээн зөвшөөрсөн дүрэмд захирагдах эсвэл сэтгэл зүрхээ дагахын аль нэгийг тэд сонгох хэрэгтэй болно.
Оскарт нэр дэвшсэн Тодд Хейнсын энэхүү бүтээл 11-р сарын 27-нд дэлгэцнээ гарахаар товлогдсон байгаа. Дашрамд дурдахад Руни Мара (Кэролтой хайр дурлалын харьцаатай) Терезагийн дүрд тоглосон даруйдаа Каннын фестивалиас шилдэг эмэгтэй дүрийн шагнал авсан билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт