Зохиолч, жүжигчдийн ажил хаялтаас болж Холливүүдэд олон бүтээлийн зураг авалт зогсонги байдалд орж, үйл ажиллагаа, наадмууд хойшилсон. Харин зохиолчдын бослого саяхан дуусаж, тэд зөвшилцөлд хүрч чадсан бол жүжигчдийн ажил хаялт одоо болтол үргэлжилсээр байгаа юм. Үүнтэй холбогдуулан жүжигчдийг төлөөлөх байгууллага SAG-AFТRA бослогод нэгдсэн жүжигчдэд зориулан Хэллоуины хувцаслалтын талаар хатуу удирдамжийг гаргажээ.
Тэднийг томоохон видео стриминг үйлчилгээнүүд болох Disney, Netflix, Amazon зэрэг компаниудыг төлөөлдөг “Alliance of Motion Picture and Television Producers” байгууллагын албан ёсны гэрээтэй цуврал, кинонуудын дүрд хувирахыг хориглож байгаа ба үүнд Барби, Кен, Уэнсдэй Аддамс зэрэг алдартай дүрүүд багтаж байгаа юм. Оронд нь тэднийг сүнс, зомби, аалз зэрэг түгээмэл дүрүүдээс сонгохыг зөвлөжээ. Мөн Disney эрхийг нь эзэмшдэг тул Marvel-ын комик номын баатруудын дүрд ч хувирч болохгүй гэнэ.
Жүжигчдийн үйлдвэрчний эвлэл студийн зүгээс “Дээрх дүрүүдээр хувцаслаж болох ч зургаа сошиал хаягтаа нийтлэлгүй, гэр бүлийнхээ хүрээнд өмсвөл зохистой. Өөрийгөө эрсдэлд оруулж урвагч болох шаардлагагүй хэмээн үзэж байна. Шударга гэрээ байгуулахын тулд тэдний бүтээлүүдийг ямар нэгэн байдлаар сурталчлахгүй байж тодорхой мессеж илгээн, дуу хоолойгоо нэгтгэцгээе.” гэжээ.
Үүнд ажил хаялтад нэгдсэн олон жүжигчид тааламжгүй хандаж байгаа тул хувцаслалтын журам дээр дахин бодолцож үзэхийг зөвлөж байгаа гэнэ. Магадгүй бид энэ жил алдартай дүрүүдэд хувирсан жүжигчдийг харахгүй бололтой.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт