Жейн Остины зохиолоос сэдэвлэв
Леди Сюзан зорилгодоо хүрэхийн тулд ямар ч саад тотгорыг даван туулахад бэлэн байгаа бололтой. Харин тэр зорилгодоо хүрч чадах болов уу?
Клоуи Севиньи, Кейт Бекинсейл нар тоглож, 1998 онд дэлгэцнээ гарсан The Last Days of Disco киноны найруулагч Уит Стиллман энэхүү шинэхэн киног найруулжээ. Уит Стиллман зохиолч Жейн Остины өмнө нь олонд дэлгэгдэж байгаагүй Lady Susan гэх зохиолоос сэдэвлэн Love & Friendship киног бүтээсэн байна. Энэхүү зохиолд орон байр, мөнгөгүй хоцорсон Сюзан гэх бэлэвсэн хатагтайн (Кейт Бекинсейл) тухай гарна. Тэр ганц охинтой бөгөөд охиндоо болон өөртөө нөхөр олохоор шийдэн бусдыг мэхлэж, өөрийн зорилгодоо хүрэхийн тулд ямар ч зүйлийг давахад бэлэн байдаг. Сюзанд Алисиа (Клоуи Севиньи) гэх найз бүсгүй байх ба түүний нөхөр нь тэдний нөхөрлөлд тийм ч таатай ханддаггүй аж. Харин киноны үйл явдал хаашаа эргэж, Сюзан зорилгодоо хүрэх эсэхийг бид харах л үлдлээ. Love & Friendship киног тавдугаар сарын 13-нд дэлгэцнээ гаргахаар төлөвлөжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт