Ghost in the Shell
Найруулагч Руперт Сандерсын кинонд Майкл Питт, Скарлетт Йоханссон нар хамтран тоглохоор болжээ
The Hollywood Reporter-д мэдээллэснээр Майкл Питт "Ghost in the Shell" гэх япон анимэгээс сэдэвлэн бүтээж буй кинонд тоглох болжээ. Харин тус киноны найруулагчаар "Snow White and the Huntsman" киногоороо үзэгчдэд илүү танигдсан Руперт Сандерс ажиллах юм байна. Кинонд Питт ер бусын чадвартай муу санаатны дүрийг бүтээнэ. Мөн Питтээс гадна жүжигчин Скарлетт Йоханссон цагдаагийн тусгай багийн ахлагч киборг бүсгүйн дүрд тоглох гэнэ. Энэхүү "Ghost in the Shell" киноны нээлтийг 2017 оны гуравдугаар сард хийхээр төлөвлөжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт