Натали Портман, Лили-Роуз Депп нар ер бусын чадвартай эгч дүүсийн дүрд

"Planetarium"

Ребекка Злотовскийн бүтээсэн энэхүү кинонд үхэгсэдтэй харьцаж чаддаг эгч дүү хоёрын тухай гарна

Натали Портманы тоглосон "Planetarium" киноны трейлер гарлаа. Энэхүү киноны үйл явдал нь 1930-аад онд Парис хотод өрнөнө. Гол дүрийн америк хоёр бүсгүй аялан тоглолтоор Францын зүрхэнд ирэх ба тэд тоглолтынхоо үеэр ер бусын үзүүлбэрүүдийг үзүүлж, хүмүүсийн анхаарлыг  маш их татдаг. Удалгүй эгч дүүст нэгэн продюсероос тэдний ер бусын чадварын тухай кино хийх санал ирнэ. Энэ мөчөөс эхлэн тэдний амьдрал эрс өөрчлөгдөх болно. Тэгэхдээ сайн тал руугаа биш.

Энэхүү кино нь есдүгээр сарын зургаанд Венецийн кино наадамд нээлтээ хийнэ.

Buro.Mongolia

2016-08-27, 13:00

  • Зураг: