Николь Кидман The Silent Wife киноны гол дүрд тоглохоор боллоо. Энэхүү сэтгэл зүйн, онц сонирхолтой киног А.С.А. Харрисоны зохиолоор Эдриан Лайн дэлгэцийн бүтээл болгож байна
Энэхүү зохиолыг дэлгэцийн бүтээл болгох талаар яриа хоёр жилийн өмнөөс эхэлсэн ч кино зохиолч болон найруулагчаа сонгож чадаагүйн улмаас түр хойшлогдоод байсан билээ. Харин одоо Nine 1/2 Weeks, Lolita, Fatal Attraction киноны найруулагчаар ажиллаж байсан Эдриан Лайн зохиолыг дэлгэцийн бүтээл болгохоор шийдсэн байна.
The Silent Wife номын дүрүүд болох Жоди болон Тодд нар хоорондоо гэрлээгүй ч Чикаго дахь дээд зэрэглэлийн орон сууцанд 20 жил хамтран амьдарч, театрын мэт амьдрал туулж байгаа тухай өгүүлдэг. Жоди сэтгэл зүйч бөгөөд тэвчээртэй эхнэрийн үүргийг сайн гүйцэтгэдэг. Харин Тодд засвар, үйлчилгээний мэргэжилтэн ба орлого сайн олдог ч гэр бүлийн гадуурх романтик харилцаанд орж дасчихсан нэгэн. Үүнээс үүдэн эхнэр нь нөхрөө хөнөөх төлөвлөгөө чимээгүйхэн хэрэгжүүлж эхэлнэ.
Дашрамд дурдахад сэтгэл зүйн, онц сонирхолтой The Silent Wife зохиол нь А.С.А. Харрисон нэрээр уран бүтээлээ туурвиж байсан, саяхан 65 насандаа өөд болсон Канад эмэгтэйн бичсэн цорын ганц ном юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт