Warner Bros. компани Николь Кидманд DC комиксийн дэлгэцийн бүтээлд тоглох санал тавьжээ. Одоогоор Оскарын шагналт жүжигчинд ямар дүр оногдох нь тодорхойгүй байна
Пэтти Женкинсийн шинэ киноны багт Николь Кидман нэгджээ. Киноны гол дүрийг Галь Гадот бүтээх бол харин тагнуулын ажилтан Стив Треворын дүрд Крис Пайн тоглоно.
Wonder Woman буюу Дианагийн түүх анх 1941 онд гарсан All Star Comics-ын наймдах дугаараас гол дүр болсон ба түүнээс хойш 70 жил DC комиксийн байнгын дүр байжээ. Тэгвэл энэ удаан хугацаанд уншигчдын сэтгэлд хоногшсон бүтээлийн кино хувилбарт Николь Кидман гол дүрийн эмэгтэйн ээж, Амазонын толгойлогч Ипполитагийн дүрд тоглох магадлалтай байна.
Дашрамд дурдахад Николь Кидман өмнө нь 1995 онд DC комиксийн Batman Forever киноны эмч Чейз Меридианы дүрийг бүтээжээ.
Wonder Woman кино 2017 оны зургадугаар сарын 23-нд гарна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт