Марк Гринийн The Gray Man зохиолоор хийж буй киноны алуурчны дүрд анх Брэд Питтийг сонгож байсан бол одоо Шарлиз Терон тоглож магадгүй байна
Sony Pictures компани Оскарын шагналт жүжигчинтэй хэлэлцээр хийж байна. Gray Man хочит алуурчин Курт Гинтригийн дүрд Шарлиз Тероныг тоглуулахыг тэд хүсчээ.
Анх киноны гол дүрд Брэд Питтийг сонгосон байсан учир Жеймс Грэй найруулагчаар ажиллахаар зөвшөөрсөн байсан юм. Харин жүжигчин кино зураг авалтаас татгалзсан тул найруулагч ч мөн төслөөс гарсан байна.
Терон саяхан Mad Max: Fury Road кинонд үзэгчид болон өөртөө дасал болоогүй дүр бүтээсэн. Тиймээс Sony Pictures тэдний саналыг хүлээн авна гэдэгт найдаж байгаа юм. Эрэгтэй дүрийг эмэгтэй дүрээр сольж байгаа энэ явдал Холливүүдэд анхны удаа тохиолдож байгаа биш юм. Өмнө нь Сандра Буллок Our Brand Is Crisis кинонд эрэгтэй хүнд зориулан бичсэн дүрийг авч байсан бол мөн Анжелина Жоли Salt кинонд тоглож байсан билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт