Том Хүүперийн The Danish Girl кино гарахаас сарын өмнө үзэгчдэд дахин нэг трейлер дэлгэгдлээ
Эдди Редмейн болон Алисиа Викандер нар хүйсээ солиулах мэс засалд орсон дани зураач, трансжендер Эйнар Вегенерийн тухай бодит түүхээс сэдэвлэсэн кинонд тоглосон юм. Харин киноны нээлт болохоос сарын өмнө гаргасан шинэ трейлерт хосуудын харилцааг илүү харуулжээ. Мөн трейлерт Variety, Entertainment Weekly болон бусад хэвлэлийн газруудын шүүмж ч багтсан байна. Тус кинонд Маттиас Шонартс, Бен Уишоу болон Эмбер Херд нар тоглосон билээ. Киноны дэлхийн нээлт арваннэгдүгээр сарын 27-нд болохоор товлогдсон байгаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт