Super blockbuster
Хятад, Хонг Конг ба Америк уран бүтээлчдийн хамтран хийсэн энэхүү кино нь долоодугаар сарын 21-нд Хятадад нээлтээ хийснээс хойш 11 хоногийн дотор нийт 112 сая долларын ашиг олжээ
"Skiptrace" киног найруулагч Ренни Харлин найруулсан бөгөөд тэрээр өмнө нь "Die Hard" киног бүтээсэн гэдгээрээ алдартай. Тус киноны гол дүрд Жеки Чан, америкийн жүжигчин Жонни Ноксвил ба бидэнд "Хуанжу гэг" киногоор хамгийн сайн танигдсан хятадын алдарт жүжигчин Фан Бинбин нар тоглосон байна.
Киноны үйл явдал Хонг Конгийн мөрдөгч (Чан) Хятадын гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогчийн эсрэг тэмцэх бөгөөд тэднийг ялахын тулд америк мөрийтэй тоглоомчны (Ноксвил) тусламжийг авахад хүрдэг.
Сонирхуулахад, "Skiptrace" киноны зураг авалтын зарим хэсгийг Өвөр Монголын говьд хийсэн байна. Уг кино нь АНУ-д есдүгээр сарын хоёронд нээлтээ хийх болно. Ямартаа ч бид Жеки Чаны тоглосон "сонгодог" инээдмийн, адалт явдалт киног дахин хүлээн авч үзэх нь ээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт