Жозеф Гордон-Левитт, Ченнинг Татум нар Universal компанийн шинэ төсөлд хамтран ажиллахаар боллоо
Жозеф Гордон-Левитт, Ченнинг Татум нар хамтран инээдмийн мюзикл кинонд тоглохоор болжээ. Үүнээс өмнө тэд хамтран хэд хэдэн бүтээлд тоглож, хэн хэн нь муугүй дуулж бүжиглэдэгээ харуулаад амжсан. Шинэхэн мюзиклийн нэр одоогоор тодорхой болоогүй ч найруулагчаар нь Марк Платт ажиллахаар болсон байна. Тэрбээр Бродвейн "Wicked" мюзикл болон "Bridge of Spies" кино зэрэг алдарт бүтээлүүдийн продюсерээр ажиллаж байсан туршлагатай билээ. Тиймээс түүний шинэ бүтээл биднийг гайхшруулна гэдэгт итгэлтэй байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт