2022 оны Brit Awards наадмын ялагчид тодорлоо: Адель, Оливия Родриго, Silk Sonic болон бусад
42 дах удаагийн Brit Awards шагнал гардуулах ёслол Лондон хотын "О2 Arena" цэнгэлдэх хүрээлэнд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ жилийн наадмын шилдгээр дуучин Адель тодорсон бөгөөд тэрээр нийт дөрвөн төрөлд (“Их Британийн шилдэг дуучин”, “Их Британийн шилдэг дуу”, “Их Британийн шилдэг цомог”, “Их Британийн шилдэг Pop, R&B дуучин”) нэр дэвшсэнээс гуравт нь ялалт байгуулсан байна.
Энэ жилийн хувьд Brit Awards наадмын зохион байгуулагчид жендэрийн ялгаатай шагналуудаас татгалзсан нь гол ярианы сэдэв болоод байгаа билээ. Тодруулбал, өмнө жилүүдэд “Их Британийн шилдэг эрэгтэй дуучин” болон “Их Британийн шилдэг эмэгтэй дуучин” зэрэг хүйсийн ялгаатай шагналууд гардуулдаг байсан бол одооноос эхлэн “Их Британийн шилдэг дуучин” гэх мэт жендэрийн ялгаагүй төрлүүд бий болжээ. Ёслолыг дуучин Эд Ширан “Bad Habits” дуугаараа нээсэн бөгөөд тэрээр энэ жил наадмын шилдэг дууны зохиолчоор тодорсон юм. Мөн наадмын “Rising Star” буюу “Шилдэг шинэ уран бүтээлч” шагналыг 2020 онд “Deep End” дуугаараа дебют хийсэн 22 настай дуучин Холли Хамберстоун хүртэж олны өмнө цаашдын уран бүтээлийн өндөр хүлээлтийг үүсгээд амжлаа. Харин шагнал гардуулах ёслолын “Олон улсын шилдэг дуучин” төрөлд Билли Айлиш шалгарсан бол олон улсын шилдэг хамтлагаар Бруно Марс, Anderson .Paak нарын үүсгэн байгуулсан Silk Sonic хэмээх R&B дуо хамтлаг тодорчээ.
Адель
Холли Хамберстоун
Адель, "Easy on Me"
Little Simz
Адель, “30”
Сэм Фендер
Dave
Беки Хилл
Дуа Липа
Билли Айлиш
Silk Sonic
Wolf Alice
Оливия Родриго, "Good 4 U"
Эд Ширан
Inflo
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт