Buro 24/7 Playlist: Кутюр загварын долоо хоног намар-өвөл 2016 загварын шоуны дуунууд

Duran Duran, Andy Stott болон бусад

Бид долоо хоног бүр хамгийн шилдэг дуунуудыг цуглуулж плейлист болгон хүргэдэг билээ. Тэгвэл энэ удаа Haute Couture намар-өвөл 2016/2017 загварын долоо хоногийн дуунуудыг хүргэж байна

Кутюр загварын долоо хоног үнэхээр өргөн цар хүрээтэй, тансаг бөгөөд сэтгэл хөдөлгөм болж өнгөрдөг. Тиймээс бид загварын шоу, цуглуулгуудаас гадна бас нэгэн чухал зүйл болох шоуны үеэр явж буй дуунуудад ч анхаарлаа хандуулдаг. Кутюр загварын долоо хоногийн үеэр гарсан хамгийн чухал мэдээ бол Мария Грация Кьюри Dior-ын бүтээлч захиралд томилогдсон явдал байсан билээ. Тэрээр есдүгээр сард тус загварын ордонд зориулж хийсэн Ready-to-Wear хавар-зун 2017 цуглуулгаа танилцуулах болно. Dior-ын Серж Руфье ба Люси Мейер нарын сүүлийн цуглуулгыг шүүмжлэгчид таатай хүлээн авсан бөгөөд загварын шоу Duran Duran-ы сонгодог "The Chauffeur" дууны аян дээр танилцуулагдсан байгаа.

Chanel-ын загварын шоуны үеэр Гран-Пале тус загварын ордны урлан болон хувирсан нь францын 1980-аад оны диско дуунууд, тэр дундаа Бернардино Фемминиеллигийн уран бүтээлтэй гайхалтай зохицож байлаа.

Харин Fendi-гийн загварын шоу саяхан сэргээн засварласан Треви усан оргилуур дээр сүр дуулиантай болж өнгөрсөн. Тэдний шоу Феллинти, Висконти болон Копполагийн "God Father" киноны дуунуудыг зохиож байсан Нино Ротагийн хөгжим дунд зохиогдсон юм. Тэгвэл уламжлалт тачаангүй дүр төрхтэй Atelier Versace-гийн загварууд Emmanuelle-ийн эрч хүчтэй дуунуудтай гайхалтай зохицож байлаа.

Valentino-гийн загвар өмсөгчид Баз Лурманы "Romeo+Juliet" киноны дууны хэмнэлд алхаж харагдсан. Кутюр загварын долоо хоногийн бусад дизайнеруудаас Александр Вотьег дурдах хэрэгтэй. Түүний цуглуулга давтагдсан хэв маягтай ба үслэг эдлэл ашигласан гэж маш их асуудал үүсгэж байсан ч Энди Стоттын уянгалаг хөгжимтэй тун дажгүй нийцэж байлаа.

 

Buro.Mongolia

2016-07-15, 10:00

  • Зураг: