Өөрөөсөө ч харамламаар
Бид энэ удаагийн плейлистээ таны дууны цуглуулгад цоо шинэ уур амьсгал нэмэх Швед дуунуудаар бүрдүүллээ. Швед улс гэхээр IKEA, H&M, Electrolux, Spotify гэх мэт дэлхийн зах зээлд тэргүүлэгч компаниуд санаанд ордог бөгөөд тус улс нь амьдрахад хамгийн тав тухтай орнуудын жагсаалтыг тэргүүлдгээрээ олонд танигдсан байдаг. Харин бидний бэлтгэсэн энэхүү дуунуудыг сонсоод Шведийн шинэ үеийн залуусын соёл, урлагийн ертөнцтэй нь танилцах болно. Хэдий тус улсын хөгжмийн зах зээл Америк, Солонгос улсынх шиг дэлхийд цуурайтаж амжаагүй байгаа ч өөрийн гэсэн өнгө аясыг бүрдүүлж үнэнч сонсогчидтой болж яваа юм.
Плейлистэд багтсан дуунуудын дийлэнх нь Rap, HipHop урсгалынх бөгөөд techno ритмтэй гэдгээрээ онцлог байгаа. Хэрэв та цохилттой хэмнэлтэй атлаа аялгуулаг рэп дуунд дуртай бол бид танд Африк гаралтай Швед улсын дуучин, рэппер Yasin-ы "Edu", "Young and Heartless" болон Daniel Vincent-ийн "Grapefrukt" дуунуудыг санал болгож байна. Харин та сүүлийн үед салбартаа хүч түрэн орж ирж буй Латин Америк хэмнэлээр бүхэлдээ амьсгалж байгаа бол дуучин Cherrie-гийн "Mami" болон Simeon-ы "Casanova" дуунуудыг сонсоорой. Түүнчлэн Шведийн хамгийн алдартай уран бүтээлчдийн нэг болох Беньямин Ингроссогийн "Tror Du Att Han Bryr Sig" дуу нь поп урсгалыг шимтэн сонсогчдод хамгийн тохиромжтой юм. Ингээд эдгээр болон бусад авьяаслаг дуучдын бүтээлүүдээр дамжуулан Шведийн дуу хөгжмийн ертөнц дахь аяллаа эхлүүлье.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт