Бюро 24/7 x Vibe фм 105.5 Playlist: #9

Сэтгэл зүйн цаг

Бюро 24/7 дижитал сэтгүүл, Vibe фм 105,5 радиогийн хамтран хүргэдэг долоо хоногийн дууны жагсаалт үргэлжилсээр байна. Энэ удаад Vibe фм 105,5-ын "Үүлээгийн цаг" сэтгэлзүйн нэвтрүүлгийн хөтлөгч Б.Үүлэнсолонго танд дараах дуунуудыг санал болгож байна

Бидний хийж буй үйлдэл, шийдэх гэж буй шийдвэр зэрэгт дотоод оюун санаанаас нөлөөлдөг түлхүүрийг сэтгэл судлалын шинжлэх ухаанд "сэдэл" буюу "motivation" хэмээн нэрлэдэг билээ. Тэгвэл бид энэхүү "сэдэл"-ийг хаанаас олж авч, өөрсдийгөө урамшуулах вэ? Мэдээж үүнийг хамгийн амархан аргаар бий болгох боломжтой түгээмэл зүйл бол дуу хөгжим. Тиймээс та бүгд удаан хугацаанд сонсоогүй байж болох ч эргээд нэг сонсоход ямар нэг сайхан сэдэл төрүүлэхүйц эдгээр арван дууг санал болгож байна.

Та өдрийг сайхан өнгөрүүлээрэй. 

1.U2- Beautiful day

2.Katy Perry- Firework

3.David Bowie-Space oddity

4.Fort Minor- Remember the name

5.The Script- Hall of Fame

6.Eminem- Lose yourself

7.Queen- The show must go on

8.Bill Withers- Lovely day

9.Des Ree- You gotta be

10.Journey- Don't stop believing

Buro.Mongolia

2016-03-24, 12:00