Долоо хоногийн апп: Emporio Armani Sounds

Дуу хөгжим ба загвар

Armani алдарт брэндүүд дунд анхдагч болж Emporio Armani Sounds нэртэй хувийн дуу хөгжмийн үйлчилгээг нээлээ. Өнөө үеийн шинэ хэв маяг болсон энэ зүйл ямар онцлогтой вэ?

Armani брэндийн гэр бүлийн нэг болох Emporio Armani дуу хөгжмийн апп нэвтрүүллээ. Энэхүү шинэ бүтээлийн тайлбарт бичсэнээр тус апп нь загварын шоунуудыг дуу хөгжимтэй нэгтгэн Spotify дээр гаргажээ. Тэгэхээр загварын долоо хоногуудын шилдэг хөгжим, аялгуунууд нэг дор цугларчээ. Энэхүү апп нь мөн хөтөчийн үүрэг гүйцэтгэх ба хамгийн сонирхол татахуйц үйл явдлууд болон очиж үзэх хэрэгтэй газруудын тухай танд мэдээлэх болно.  Harper's Bazaar-ын мэдээлж буйгаар энэ апп нь долоо хоногт нэг удаа шинэчлэгдэх байх ба хэрэглэгчиддээ моодонд орж буй хөгжмийн жагсаалт хүргэхээс гадна дуучид, хөгжимчдийн ярилцлага болон амьд тоглолтуудын бичлэгийг хүргэх болно. Шинэхэн аппыг та iTunes-ээс татаж авах боломжтой. 

2015-07-07, 15:13

  • Зураг: Buro 24/7 Russia