Eminem-ийн шинэ цомог худалдаанд гарахад бэлэн үү?

Түүний продюсер энэ тухай хуваалцлаа

Eminem шинэ цомгоо бичиж, худалдаанд гаргахад бэлэн болсон байгаа гэж Hypebeast вебсайт мэдээллэж байна. Энэ тухай түүний продюсер буюу Mr Porter, Kon Artist нэрээрээ алдартай Денон Портер мэдэгдлээ.

Портер өөрийн Instagram хуудсаар шууд дамжуулалт хийж байх үед хүмүүс түүнээс Eminem-ийн шинэ цомог дээр ажиллаж байгаа эсэхийг нь тодруулжээ. Тэрээр "Үгүй ээ, бид цомгоо аль хэдийнээ бичиж дууссан гэвэл танд ямар санагдаж байна?" гэж хариулсан байна. Гэхдээ продюсер өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан бөгөөд "маш гайхалтай" болсон л гэж нэмж хэлсэн юм.

Харин Маршалл Мэтерс (Eminem-ийн жинхэнэ нэр) энэ талаар өөрөө ямар нэг тайлбар хийгээгүй жил гаруй хугацаа болж байгаа билээ. Хамгийн сүүлд рэпер АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр шүтэн бишрэгчдээ хандаж найман минут үргэлжлэх видео бичиж байсан юм. Дональд Трамп ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсны дараа Eminem "Санаа зовох хэрэггүй. Би шинэ цомог дээр ажиллаж байгаа. Тун удахгүй ямар нэг зүйл болно" гэж "жиргэж" байжээ.

Eminem хамгийн сүүлд гурван жилийн өмнө "Shady XV" нэртэй цомог гаргасан билээ.

Buro.Mongolia

2017-10-05, 09:00

  • Зураг: