Кэти Перригийн цоо шинэ дууг сонсоцгооё

“Chained to the Rhythm”

Кэти Перри Боб Марлигийн ач хүү Скип Марлитай хамтран регги, диско хэв маягтай дуу гаргалаа

Шүтэн бишрэгчдээ удаан хүлээлгэсний эцэст дуучин Кэти Перри "Chained to the Rhythm" нэртэй цоо шинэ дуугаа цацлаа. Энэхүү дууг тэрээр дуу зохиогч Скип Марлитай хамтарч бүтээсэн байна. "Chained to the Rhythm" сингл нь дуучны өнгөрсөн зун танилцуулсан "Rise" дуунаас хойш гаргасан анхны бүтээл болж байгаа юм. Мөн Кэти Перри ням гарагт зохиогдох "Грэмми 2017" шагнал гардуулах ёслол дээр энэ дуугаа дуулах болно.

Кэти Перри тус синглийг дуучин Sia-тай хамтарч бичжээ. Энэхүү регги хэмнэлтэй "Chained to the Rhythm" диско поп дуу нь Кэти Перригийн студийн тав дах шинэ цомогт багтах болно.

Г.Тэмүүлэн

2017-02-10, 18:00

  • Зураг: