Antony & The Johnsons хамтлагийн гишүүн байсан Энтони Хегарти бие даасан цомог гаргахаар зэхэж, Drone Bomb Me нэртэй анхны клипээ гаргалаа
Antony & The Johnsons хамтлагийн гоцлол дуучин гэдгээрээ олонд илүү танигдсан Энтони Хегарти ANOHNI нэрээрээ анхны бие даасан Hopelessness цомгоо гаргахаар зэхэж байна. Энтони өнгөрсөн жилийн хоёрдугаар сард хэд хэдэн ярилцлагадаа шинэхэн цомгийнхоо талаар ярьж байсан бөгөөд түүний өмнөх уран бүтээлүүдээс эрс ялгарах цомог болно хэмээн дурдаж байсан юм.
Энтонигийн Drone Bomb Me нэртэй анхны клипний гол дүрд супер модел Наоми Кэмпбелл тоглосон бa клипэнд дууны үгийг даган дуулж буйгаар гарах аж. Hopelessness цомог тавдугаар сарын 6-нд Secretly Canadian лейбл дээр бүрэн эхээрээ гарахаар төлөвлөгджээ. ANOHNI-гийн анхны бие даасан цомгийн продюсераар Hudson Mohawke, Oneohtrix Point Never нар ажиллаж байгаа юм. Тэд өмнө нь мөн 4 Degrees дуун дээр хамтран ажиллаж байжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт