Хакеруудын эсрэг хийсэн үйлдэл
Radiohead хамтлаг өмнө нь хэний ч сонсож байгаагүй, нийт 18 цаг үргэлжлэх дууны цуглуулгаа олон нийтэд цацсан байна. Хамтлагийн зүгээс ийм өгөөмөр зан гаргасан учир нь Том Йоркийн дууны архив хакеруудад алдагджээ. Тодруулбал хакерууд хамтлагийн дуучны мини диск дээр байсан дуунуудыг хулгайлж 150,000 ам.долларын барьцаа мөнгө нэхэн сүрдүүлсэн байна.
https://t.co/iTcF2VjYRdhttps://t.co/6Pao0hThbU pic.twitter.com/OepiMlEL73
— Jonny Greenwood (@JnnyG) June 11, 2019
Тэгвэл Radiohead хамтлаг хакеруудад мөнгө төлөхийн оронд алдагдсан бүтээлүүдээ BandCamp тавцан дээр байршуулж, үнэ төлбөргүй сонсох боломжийг шүтэн бишрэгчдэдээ олгосон байна. Үүнээс гадна энэхүү архивд байгаа дуунуудыг 18 фунт стерлингээр худалдан авах боломжтой бөгөөд дуунуудаас олсон бүх орлогоо дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилготой байгууллагад хандивлахаар болжээ.
Radiohead хамтлаг дээрх дуунуудыг 1997 онд буюу "OK Computer" цомог дээр ажиллаж байх хугацаандаа бичүүлсэн ба энэхүү архив нь 2019 оны зургаадугаар сарын 28 хүртэл олон нийтэд нээлттэй байх юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт