Өөрөө тайлбарлалаа
Spice Girls хамтлагийн экс гишүүн дуучин Мелани Си өөрийн бие даасан хөгжмийн карьер, масс медиа, 1990-ээд оны нэр алдар ба яагаад хамгийн алдартай охидын хамтлаг байхгүй болсон талаар Love Magazine-д бичсэн эссэндээ тайлбарлалаа
"Би бол Sporty Spice. Би биеийн тамирын өмд өмсч, 1990-ээд оны шивээс хийлгэсэн бөгөөд арагшаа бүтэн эргэдэг байсан" гэж эссэндээ Мелани өөрийгөө даруухнаар танилцууллаа.
"Би 1980-аад оны хүүхэд. Бид өөрсдийн шүтэн биширдэг хүмүүс рүүгээ огт өөр нүдээр хардаг байлаа. Яагаад гэвэл тэдний хувийн зан чанар маш нууцлаг байсан юм. Тэр үед ямар ч интернет, олон нийтийн сүлжээ байгаагүй. Тиймээс Мадоннаг хэнтэй нийлдэг ба Майкл Жексон юу идсэнийг хэн ч мэддэггүй байв. Тэгэхдээ намайг битгий буруугаар ойлгоорой, өнөөдөр би орчин үеийн технологи ашигладаг.
Би анхаарлын төвд байдагтаа гомдоллодог хүмүүсийг мэднэ. Харин би бүр анхнаасаа л алдартай байхыг хүссэн. Тэгэхдээ бас яг л бусад Spice Girls-уудын адил нэр алдрын нөгөө талыг би ухаарч байсан.
Би үхэн үхтлээ Spice Girls байх болно. Гэхдээ байхгүй болсон хамтлагийг 20 жилийнхээ ойн баярыг тэмдэглэж эргэн гарч ирнэ гэсэн эцэс төгсгөлгүй таамгаас би залхаж байна. Энэ чинь одоо ямар учиртай дүрэм бэ? Хамтлагууд заавал ч үгүй дахин нэгдэх ёстой гэж үү? Бид яагаад зүгээр л 1990-ээд онд гаргаж байсан гайхалтай амжилтаа дурсаж болохгүй гэж? Би энэ жил Эмма, Жери, Мелани нартай хамт Spice Girls хамтлагийн нэг хэсэг байхаа болих хэцүү шийдвэр гаргасан. Харин Виктория өөрийн загварын бизнес ба гэр бүл гээд дэндүү завгүй байгаа.
Миний Spice Girls хамтлагт байх үеийн амжилтын оргил бол 2012 оны Лондонгийн Олимпийн хаалтын ёслол байсан юм. Тэр үед хар машины дээвэр дээр зогсох биднийг дэлхийн сая, сая хүмүүс харж байсан" гэж тэрээр бичжээ.
Мел Си эссэнийхээ төгсгөлд мөн уншигчдад хандан бяцхан зөвлөгөө өгсөн байна. "Утсаа цааш нь тавь. Оронд нь үзгээр бичээрээ. Суралцахаа хэзээ ч бүү зогсоо. Өөдрөг бай. Энэ дэлхий бол үнэхээр гайхалтай ертөнц шүү. Харин нэр алдар бол зүгээр л шоу. Тэр жинхэнэ биш. Чиний өөрийн амьдрал бол жинхэнэ адал явдал юм".
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт