Өнгөрсөн ням гарагт АНУ-д Amazon Prime Video гэх шинэ үйлчилгээ нэвтэрлээ. Amazon Prime Video-г үүсгэн байгуулагчдын бодлоор энэхүү үйлчилгээ нь видео түрээсийн Netflix компаний гол өрсөлдөгч болох гэнэ
Amazon компани зөвхөн эд зүйл зардаг талбар биш болоод удаж байгаа билээ. Тэд 2013 оноос эхлэн олон ангит киноны салбарт хүч түрэн орж ирсэн. Тэр ч бүү хэл, тэд ямар нэгэн олон ангит киноны нэг ангийг үзэхээс нааш унтаж чаддаггүй хүмүүст зориулаад өөрсдийн гэсэн видео түрээсийн үйлчилгээг гаргаад байна. Amazon Prime Video-д бүртгүүлэх сарын төлбөр 8,99 доллар байх бөгөөд энэ нь Netflix-ээс нэг доллараар хямд болж байгаа юм. Түүнчлэн, гадагшаа явсан үедээ эсвэл хэрэглэхгүй хүссэн хугацаандаа үйлчилгээг түр зогсоож болдог давуу талтай болжээ.
Хэдийгээр тэд Netflix-ийн "House of Cards" болон "Orange is the New Black" зэрэг кинонуудын амжилтыг гүйцэх болоогүй ч Amazon Prime Video-ны санд "Transparent", "The Man in the High Castle" зэрэг шинэ олон ангит кинонууд багтаж байгаа аж. Ямартаа ч, The Wall Street Journal-ын үзэж байгаагаар тэд Netflix-тэй өрсөлдөх бүрэн боломжтой гэнэ. Одоогийн байдлаар Amazon компани HBO болон Epix телекомпаниудтай гэрээ хийгээд амжжээ. Дашрамд дурдахад найруулагч Вуди Аллен Prime Video-д зориулж олон ангит кино бүтээсэн бөгөөд дэлгэрэнгүйг та эндээс унших боломжтой.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт