“Мастер Маргарита хоёр” зохиолыг Америкт дэлгэцийн бүтээл болгох гэж байна

Киноны өртөг 50-100 сая доллар

Deadline вебсайтын мэдээллэснээр "Legend No. 17" киноны продюсер Светлана Мигунова-Дали болон New Crime Productions кино компанийн хуучин ерөнхийлөгч Грэйс Ло нар алдарт зохиолч Михаил Булгаковын "Мастер Маргарита хоёр" зохиолыг дэлгэцийн бүтээл болгохоор ажиллаж байна.

Булгаковын алдарт романаар кино хийх санаа Светлана Мигунова-Далид ойролцоогоор 15 жилийн өмнө төржээ. Түүний хэлснээр бол "Мастер Маргарита хоёр" зохиолыг дэлгэцийн бүтээл болгох эрхийг Булгаковын сангаас авахад амаргүй байсан гэнэ. Одоогоор энэхүү төсөл нь Америкийн талтай гэрээ хийх шатандаа явж байгаа юм.

Одоогоор найруулагчийн нэр тодорхойгүй байгаа ч продюсероор Майкл Лэнг, Нэвин Шэлит, Андрей Фурманчук нар ажиллах болно. Ойролцоогоор 50-100 сая долларын өртгөөр бүтэх уг киноны зураг авалтын зарим хэсгийг Москва хотод хийхээр төлөвлөсөн байна.

Buro.Mongolia

2017-02-16, 16:00

  • Зураг: