Аниш Капур “Дэлхийн хамгийн гялтгар материал”-ыг ашиглах эрхгүй боллоо

Яагаад гэвэл тэр өөрийн “хамгийн хар” өнгөнөөсөө хуваалцахгүй байгаа учраас

"Дэлхийн хамгийн ягаан будаг"-ийг зохион бүтээсэн Их Британийн зураач Стюарт Сэмпл уран барималч Аниш Капурт өөрийн бас нэг бүтээлийг ашиглахыг хориглоод байна. Одоо Аниш Капур "Diamond Dust" буюу "Хамгийн гялтгар материал"-ыг ашиглах эрхгүй боллоо. Учир нь Аниш Капур өмнө нь "Дэлхийн хамгийн хар өнгө" гэгддэг Vantablack гэх бодисыг эзэмших тусгай эрхийг авсан бөгөөд үүнийгээ бусадтай хуваалцахгүй байгаа юм.

Стюарт Сэмпл "Diamond Dust" гэдэг энэхүү гялалзсан материалыг "Дэлхийн хамгийн гялтгар материал" гэж баталсан. "Diamond Dust" нь 99,8% тунгалаг, дээд зэрэглэлийн чанартай, маш нимгэн шилний хэлтэрхийнүүдээс бүрддэг. Энэхүү материалыг Аниш Капураас бусад бүх хүн худалдаж авч болно. Үнийн хувьд 75 гр савлагаатай нь 7,99 фунт бөгөөд Стюарт Сэмплийн албан ёсны вебсайтаас худалдаж авах боломжтой. Мөн Аниш Капур ба түүний итгэмжлэгдсэн хүмүүс "Дэлхийн хамгийн ягаан будаг" ба "Дэлхийн хамгийн гялтгар материал"-г худалдан авах үнэхээр хориотой гэдгийг тус вебсайтнаас харж болно.

Diamond Dust by Stuart Semple

 

Buro.Mongolia

2016-12-23, 11:00

  • Зураг: