Өнгөрсөн өвөл Warner Bros. кино компани “Charlie and the Chocolate Factory” бүтээлийн приквел киног хийхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн билээ. Зохиолч Роальд Далын бичсэн ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээсэн уг кинонд залуу Вилли Вонка алдарт шоколадны үйлдвэрээ нээхээс өмнө туулсан адал явдлыг харуулах юм. Энэ удаад залуу Вилли Вонкагийн дүрийг Тимоти Шаламе бүтээсэн бөгөөд өдгөө 25 настай жүжигчин киноны зураг авалтын үер авсан зургуудаас өөрийн Instagram хуудаснаа хуваалцсан байна. Тэрээр хилэн материалтай хүрэн өнгийн хослол, Вилли Вонкагийн хамгаас хайртай цилиндр хэлбэртэй малгайг өмссөн харагдана. Оскарын шагналд нэр дэвшиж байсан чадварлаг залуу жүжигчин Тимоти Шаламе анх удаа дуулах, бүжиглэх ур чадвараа энэхүү дүрээр дамжуулан харуулах юм.
Эргэн сануулахад, өмнө нь Вилли Вонкагийн дүрд 1971 онд Жин Уайлдер, 2005 онд Жонни Депп нар тус тус тоглож байсан билээ. Мөн найруулагчаар хамгийн сүүлд алдарт Тим Бертон ажиллаж байсан бол энэ удаад Пол Кинг хариуцан ажилласан байна. Тэрээр “Paddington” киног найруулснаараа алдаршсан юм.
“Charlie and the Chocolate Factory” приквел кино 2023 оны гуравдугаар сарын 17-нд олны хүртээл болохоор товлогдсон байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт