Тэрээр өөрийн сувгаар дамжуулан сайн үйлсийн ажлаа тайлагнах болно
Жүжигчин, найруулагч, НҮБ-ын сайн үйлсийн элч Анжелина Жоли Youtube тавцан дээр өөрийн гэсэн сувагтай болжээ. Энэхүү албан ёсны суваг нь бүхэлдээ жүжигчин бүсгүйн сайн үйлсийн ажилд зориулагдах юм. Одоогийн байдлаар тус сувагт Анжелина хоёр шинэ видео байршуулаад байгаа бөгөөд тэдгээр бичлэгүүд нь түүний НҮБ-ын сайн үйлсийн ажилтай холбоотой юм байна. Эхний видеонд тэрээр 2019 оны хавар Нью-Йорк хотод болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр илтгэл танилцуулж байгаа бол хоёр дах бичлэгт Hollywood Reporter сэтгүүлийн Women in Entertainment нэртэй арга хэмжээний үеэр (2017) үг хэлж байгаа нь харагдана.
Дашрамд дурдахад Анжелина Жоли 2012 онд НҮБ-ын тусгай элчээр сонгогдсон бөгөөд энэ хугацаанд маш олон сайн үйлсийн төслүүд хэрэгжүүлсэн байдаг. Тэрээр Youtube дээрх албан ёсны сувгаараа дамжуулан сайн үйлсийн ажлын үйл явцаасаа олон нийтэд хуваалцах юм. "Жоли дэлхийн хүн амыг дүрвэхэд хүргээд буй томоохон хямралуудыг даван туулах асуудал дээр төвлөрч мөн олон нийтэд мэдээлэл түгээх үүргийг хүлээн ажиллаж байна. Түүнчлэн тэрээр дүрвэгсдийн асуудлыг хариуцсан НҮБ-ын дээд комиссыг дипломат түвшинд төлөөлж байна. Анжелина Жоли төрөлх гэрээ орхиход хүрсэн маш олон хүнд тус хүргэсэн" хэмээн Youtube сувгийн албан ёсны тодорхойлолтод бичигджээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт