Art Basel 2019 арга хэмжээний хүрээнд анх удаа гэрэл зургийн яармаг үзэсгэлэн дэлгэгдэнэ

Photo Basel 2019

Энэ жилийн Art Basel урлагийн яармаг үзэсгэлэнгийн хүрээнд Швейцар улсад анх удаа зөвхөн гэрэл зургийн урлагт зориулсан Photo Basel арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна. Нийт долоо хоногийн турш үргэлжлэх энэхүү арга хэмжээнд дэлхийн өнцөг булан бүрийн олон улсын алдартай гэрэл зурагчдын бүтээлүүдийг дэлгэдэг Aperture Foundation (АНУ), Benrido (Япон), Camara Oscura Galerie de Arte (Испани), Baudoin lebon gallery (Франц) болон бусад орны олон галерей оролцох болно.

Төслийн куратороор гэрэл зургийн мэргэжилтэн Дэниэль Блоквитц ажиллахаар болсон байна. Photo Basel яармаг үзэсгэлэн нь Volkshaus Basel барилгын хоёр давхрыг бүхлээр нь эзлэх бөгөөд нийт 15 орны 41 уран бүтээлч бүтээлээ дэлгэх юм.

Энэ жилийн яармаг үзэсгэлэнд оролцож буй уран бүтээлчдийн дунд хар, цагаан өнгийн хөрөг зургуудаараа алдартай Америкийн гэрэл зурагчин Майкл О'Брайан, сюрреалист бүтээлүүдээрээ нэрд гарсан Өмнөд Солонгосын гэрэл зурагчин Даесунг Ли, мөн байгалийн элемент болон хөх өнгө ашиглан бүтээлээ туурвидаг Испанийн гэрэл зурагчин Ирен Крус нар гэрэл зургаа танилцуулахаар болжээ.

Photo Basel арга хэмжээ 2019 оны зургаадугаар сарын 11-16 хооронд үргэлжилнэ.

 

 

Buro.Mongolia

2019-06-10, 10:00

  • Зураг: