Батлагдсан: "Sex and the City" цуврал эргэн ирнэ

Сара Жессика Паркер, Синтия Никсон, Кристин Дэвис нар тоглоно

Алдарт "Sex and the City" цувралын шинэ ангиуд HBO Max стриминг платформоор гарах гэж байна. Тодруулбал "And Just Like That" нэртэй, нийт 10 ангиас бүрдэх шинэ цувралд Сара Жессика Паркер, Синтия Никсон, Кристин Дэвис нар тоглохоор болсон бөгөөд тэд бүгд энэ мэдээг Instagram хуудсаараа баталсан байна. Харамсалтай нь эх сурвалжуудын мэдээлснээр Самантa Жонсын дүрийг бүтээсэн жүжигчин Ким Кэтролл уг төсөлд оролцохгүй гэжээ.

Энэхүү цуврал нь Кэрри, Миранда, Шарлотт нарын нөхөрлөл болон адармаатай амьдрал дээр тулгуурлах бөгөөд тэдний 30-аад болон 50-иад насыг харуулах болно.

Эргэн сануулахад, продюсер Даррен Старр "Sex and the City" цувралыг зохиолч Кэндис Бушнеллийн ижил нэртэй номоос сэдэвлэн бүтээсэн юм. Уг цуврал нь HBO сувгаар 1998-2004 онд цацагдаж байсан билээ. Мөн 2008 болон 2010 онд бүрэн хэмжээний хоёр кино гарч байсан юм.

Төслийн зураг авалт энэ хавар эхлэх ч яг хэзээ үзэгчдийн хүртээл болох нь одоогоор тодорхойгүй байна.


Buro.Mongolia

2021-01-11, 10:34