GrossDomesticProduct
Алдарт гудамжны уран бүтээлч Бэнкси Лондон хотод дотор нь орж болдоггүй поп-ап дэлгүүр нээсэн тухай бид саяхан мэдэгдэж байсан. Тэгвэл одоо тэрээр онлайн дэлгүүрээ албан ёсоор нээжээ. "GrossDomesticProduct" (Дотоодын нийт бүтээгдэхүүн) нэртэй онлайн дэлгүүрт урлагийн бүтээл, гэр ахуйн эдлэл мөн Бэнксигийн хэлснээр таагүй мэдрэмж худалдан авч болох аж.
Худалдаалагдаж буй бараа бүтээгдэхүүнүүд дунд гүйж байгаа хархыг дүрсэлсэн цаг, тоглоомон бар бүхий хивс, футболка, буйдангийн дэр, рэппер Stormzy-гийн Glastonbury хөгжмийн наадамд өмсөж байсан мэс нэвтэрдэггүй хантааз болон бусад олон сонирхолтой эд зүйлс багтсан байна.
Бүх бүтээгдэхүүнүүд хязгаартай тоогоор бүтээгдсэн бөгөөд үнийн хувьд 10-750 фунт стерлингийн хооронд хэлбэлзэж байгаа юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт