Ододтой бүжиглэе шоу нэвтрүүлгээс бидний дэмжиж буй 3 оролцогч
BURO.-ийн анхааралд
13 долоо хоног, 13 өөр төрх, 13 өөр бүжгийн төрлөөр амьсгалж буй өдрүүд үргэлжилсээр...
Дэлхийн 59 оронд зохион байгуулагддаг Dancing With the Stars буюу Ододтой бүжиглэе шоу нэвтрүүлэг Монгол улсад албан ёсны эрхтэйгээр хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Тухайлбал, Ододтой бүжиглэе шоуны шинэ улирал гуравдугаар сарын 2-ны өдрөөс үзэгчдийн хүртээл болоод буй. Тэгвэл долоо хоног бүр тодоос тод гэрэлтэж, олон өнгөөр асаж байгаа гурван оролцогчийг бүжгийн хамтрагчийнх нь хамтаар BURO. онцолж байна.
Одбаяр нь Ододтой бүжиглэе шоу нэвтрүүлгийн нэгэн өвөрмөц оролцогч билээ. Түүнийг үзэгчид чадварлаг, эрэлхэг дүрүүдээр нь сайн мэддэг. Тэгвэл тэрээр нэвтрүүлэг эхэлснээс хойш долоо хоног бүр үзэгчдийг бүжгийн авьяасаараа гайхшируулж, өөрийгөө мэдрэмжтэй, бүрэн дүүрэн үзүүлбэртээ зориулж, уусаж чаддаг нэгэн гэдгээ харуулсаар байгаа юм. Энэ хугацаанд Одбаяр, Түвшинзаяа нар хөгжөөнт Ча ча, сүр жавхлант Пасодобль, хөнгөн, эрч хүчтэй Квикстеп, Самба зэрэг бүжгийн төрлөөр гайхалтай үзүүлбэрүүдийг үзүүлж чадсан. Тэдний хамтрал яг л дүрэлзсэн гал мэт...
Davaidasha хэмээх тайзны нэрээрээ олноо танигдсан дуучин Г.Ариунболд энэ улирлын шоуны чимэг болсон оролцогчдын нэг. Намуухан дуу хоолой, уянгалаг дуунуудаараа залуусын сэтгэл зүрхэнд яруухан эгшиглэдэг. Тэгвэл Davaidasha нэвтрүүлгийг нээсэн анхны үзүүлбэрээрээ дэггүй арван жилийн сурагч дүрийг гайхалтайгаар гаргаж, өөрийгөө цоо шинэ талаас үзэгчдэд харууллаа.
Зургаан долоо хоногийн турш Davaidasha, Эрдэнэдулам нар хэмнэлээр дүүрэн Квикстеп, эрч хүчтэй Салса, дүрэлзсэн Танго бүжгийг үзэгчдийн хүртээл болгосон билээ. Тэдний хамгийн тансаг хийгээд олны анхаарлыг татсан үзүүлбэрийг хүртээл болгож байна.
Монгол театрын жүжигчин Хүсэлбаатарын Сумъяадорж нь сүүлийн хэдэн жилийн дотор дэлгэцийн төдийгүй тайзны уран бүтээлд хүч сорьж, урлагийн их далайд хөл тавиад буй. Хамгийн сүүлд гэхэд тэрээр Orange энтертэйнмент болон Voo-ийн хамтын бүтээл болох түүхэн, детектив "Мөрч" олон ангит киноны Агийн дүрийг чадварлагаар бүтээжээ.
Тэгвэл тэрээр энэ удаа ч өөрийгөө өөр өнцгөөр харуулаад байна. Сумъяадорж, Халиун нар энэ хугацаанд хүчирхэг Пасодобль, уян хатан хэмнэлтэй Фокстрот, цоглог хөгжилтэй Ча ча зэрэг бүжгүүдийг толилуулсан юм. Тэднийг цөөн үгээр мэдрэмжтэй, гал цогтой, жавхаалаг хэмээн тодорхойлж болно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт