Ченнинг Татум өөрийн бүжгийн авьяасаа дахин нэг удаа харууллаа
Хэдхэн цагийн өмнө дуучин Pink "Beautiful Trauma" дууныхаа шинэ клипийг танилцууллаа. Pink-ийн долоо дах цомогт багтсан энэхүү дууны клипэнд жүжигчин Ченнинг Татум тоглосон байна. Клипний зураг авалт ерөнхийдөө 1950-аад оны уур амьсгалтай бөгөөд үйл явдалд тухайн үеийн хосуудын өдөр тутмын амьдралыг маш хөгжилтэй байдлаар дүрслэн үзүүлжээ. Мэдээж бид Ченнинг Татумын бүжгийн авьяасыг "Step Up" киноноос анх олж мэдсэн ч тэрээр өөрийн ур чадвараа энэхүү клипэнд дахин нэг удаа харууллаа.
"Beautiful Trauma" клипний найруулга ба бүжиг дэглэлтийг Ник Флорез ба DJ Durell нар хариуцан ажилласан байна. Харин одоо Pink ба Ченнинг Татум нарын хөгжилтэй адал явдлыг энэхүү видеоноос хамтдаа үзэцгээе.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт