Даутцен Крез ба Лара Стоун нар Голландын Vogue сэтгүүлийн нүүрэнд гарлаа

Ердөө л 500 ширхэг худалдаанд гарсан

Голландын супер моделиуд болох Лара Стоун ба Даутцен Крез нар Голландын Vogue сэтгүүлийн таван жилийн ойд зориулсан тусгай дугаарт нүцгэн зургаа авахуулжээ. Энэхүү зураг авалтыг өмнө нь Кейт Мосс, Кара Делевинь, Наоми Кэмпбелл нартай ажиллаж байсан Их Британийн алдарт зурагчин Марио Тестино авсан байна.

"Марио Тестиногийн Амстердамд авсан энэхүү зураг бол Голландын супер моделиуд, нийслэл хот болон хайр дурлалыг магтан дуулсан хэрэг" гэж Голландын Vogue сэтгүүлийн Instagram хуудсанд бичжээ.

Голландын Vogue сэтгүүлийн дөрөвдүгээр сарын дугаар Амстердам хотод ердөө 500 ширхэг гарсан бөгөөд  аль хэдийнэ борлогдоод дууссан байна.

Buro.Mongolia

2017-03-11, 14:00

  • Зураг: