Канадын рэпер Дрейк арванхоёрдугаар сард нээлтээ хийх More Life нэртэй шинэ төслийнхөө тухай олон нийтэд зарласан байна
Дрейк 30 насныхаа төрсөн өдрийг тохиолдуулж дөрвөн шинэ дуу танилцуулсан бөгөөд "More Life" нэртэй цоо шинэ төсөл хийж буйгаа мэдэгджээ.
"More Life" нь Дрейкийн өөрийнх нь зохиосон дуунууд болон OVO (Дрейкийн дуу бичлэгийн компани) дуу бичлэгийн студийн уран бүтээлчидтэй хамтран гаргасан дуунуудаас бүрдэх болно.
Дрейк төрсөн өдрөөрөө "Two Birds One Stone", "Fake Love", "Sneakin" болон Лондон хотоос гаралтай рэпер Dave-ийн Wanna Know дууны ремикс зэрэг дөрвөн шинэ синглээ танилцуулсан байна. Эдгээр дуунууд бүгд More Life төсөлд орно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт