Энэхүү музей нь дуучин Prince-ийн зөвхөн уран бүтээл төдийгүй дэлхий нийтийг бүрхсэн интернет сүлжээний талаарх түүний үзэл бодлыг харуулжээ
Дуучин Prince дуу хөгжмийн салбарт үзүүлж буй интернетийн нөлөөг маш хатуу шүүмжилдэг байсан гэдгийг түүний үнэнч шүтэн бишрэгчид санаж байгааа байх. Тухайлбал, цомгийн үнэ цэнэ алдагдаж, дуугаа улам бүр хурдан бичих хэрэг гардаг ч үүнтэй зэрэгцэн зохиогчийн эрх зөрчигчид чиний дууг хулгайлж ямар ч үнэ төлбөргүйгээр олон нийтэд цацдаг гэж тэр үздэг байсан.
Хэдийгээр Prince цахим ертөнцтэй ийнхүү "зөрчилддөг" байсан ч энэ салбарт үргэлж дэвшилттэй байсаар ирсэн. Тэрээр албан ёсны сайтуудад өөрийн бүтээлээ асар хурдан танилцуулж, зохиогчийн эрх зөрчигчдөөс түрүүлж өөрийн дуугаа цацахыг хичээн, онлайн дэлгүүр нээж өөрийн нэрийн бүтээгдэхүүнүүдийг худалдаалдаг байсан юм.
Үүнээс гадна, Prince олон нийтийн сүлжээгээр дамжуулж шүтэн бишрэгчидтэйгээ харилцан, төрөл бүрийн сэдвээр өөрийн үзэл бодлоо маш идэвхтэй илэрхийлдэг байжээ. Тэгвэл одоо түүний өнгөрсөн 20 жилийн хугацаанд нээж ашиглаж байсан хамгийн түгээмэл 12 вебсайтыг онлайн музей болгон гаргаж байна.
Энэхүү музейд дуучин Prince-ийн шүтэн бишрэгчидтэйгээ харилцаж байсан чатууд, олон нийтийн сүлжээн дэх бичвэрүүд, уран бүтээлээс бүрдсэн маш том архив хадгалагдаж байгаа.
Нэмж хэлэхэд тус музей нь ямар ч үнэ төлбөргүй бөгөөд 24 цаг нээлттэй байх юм. Тиймээс Prince-ийн шүтэн бишрэгчид эндээс түүний музейг сонирхоорой.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт