"Cruella" киноны зураг авалт
Оскарын шагналт жүжигчин Эмма Стоун Disney кино компанийн "Cruella" кинонд хорон санаат дизайнер Круэлла Де Вилийн дүрийг бүтээж байгаа билээ. 1996 онд бүтээгдсэн "101 Dalmatians" киноны приквел болох тус кинонд залуу Круэлла Де Вилийн түүхийг өгүүлэх юм.
Тэгвэл цахим ертөнцөд "Cruella" киноны зураг авалтын талбайгаас авсан гэрэл зургууд цацагдсан бөгөөд эдгээр зургуудаас жүжигчин бүсгүй тус кинонд зориулан гаднах төрхөө, бүр тодруулбал үсний өнгөө тод улаан болгон өөрчилснийг харж болно.
Мөн саяхан Disney кино компани D23 чуулганы үеэр "Cruella" киноны албан ёсны зургийг нийтэлсэн билээ. Албан ёсны зурагт залуу Круэлла Де Виль өөрийн нэрийн хуудас болсон хар, цагаан өнгийн үснээс гадна панк рок төрхтэй болсон байлаа.
"Cruella" кино 2021 оны тавдугаар сарын 21-нд олон улсын кино театруудаар нээлтээ хийхээр төлөвлөгдсөн байна. Кинонд Эмма Стоуноос гадна Эмма Томпсон, Пол Уолтер Хаузер, Жоэль Фрай нар тогложээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт