CBS телевизийн The Late Late Show нэвтрүүлгийн алдарт Carpool Karaoke буланд поп хөгжмийн хатан хаан Мадонна орлоо
Энэ удаад Жеймс Корден Нью-Йорк хотын гудамжаар машинаа жолоодож Мадоннаг хүргэж өглөө. Тэд хамтдаа Мадоннагийн "Don't Cry For Me Argentina", "Papa Don't Preach" зэрэг алдартай дуунуудыг нь дуулж, хов жив ярин цагийг зугаатай өнгөрүүлсэн юм. Мадонна маш сахилгагүй зантай хэвээрээ байгаа гэдгээ баталж бүр автомашины сандал дээр тверк хийж үзүүлсэн шүү. Гэхдээ тэрбээр гэртээ маш даруу төлөв, тайзан дээр байдгаасаа огт өөр хүн гэж Жеймс Корденд хэлсэн юм. Мөн Мадонна нэгэн цагт попын хаан Майкл Жексонтой жинхнээсээ үнсэлцэж байсан гэдгээ дэлгэж, Жеймсийг цочролд оруулаад авсан. Ямартаа ч Мадоннагийн шуугиан тарьсан, сахилгагүй, эрч хүчтэй байдал хэзээ ч өөрчлөгдөхгүй бололтой.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт