Эрдэмтэд: Skrillex-ийн хөгжим шумуул үргээдэг

Зун хөдөө явах хүмүүс анхаарлаа хандуулаарай

Acta Tropica сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судалгаанд электрон хөгжим (тэр дундаа дабстеп), бүр тодруулбал DJ Skrillex-ийн дуунууд шумуулд хазуулахаас хамгаалдаг болохыг баталжээ.

Эрдэмтэд энэ үр дүнд хүрэхийн тулд шар халуун өвчний вирус тээгч Aedes aegypti төрлийн шумуулууд дээр туршилт хийсэн байна. Тэд шумуулуудад DJ Skrillex-ийн "Scary Monsters And Nice Sprites" нэртэй дууг "сонсгосон" аж. Энэ бүтээл нь маш өндөр бөгөөд нам давтамжийг хослуулдаг учир уг дууг судалгаанд ашигласан гэдгийг эрдэмтэд онцолжээ.

Эрдэмтдийн хэлснээр ихэнх амьтдын, тэр дундаа шавжуудын хувьд дуу чимээ нь өсөж үржиж, амьдрахад нь гол хүчин зүйл болж өгдөг гэдгийг дурдсан юм. "Нам давтамжтай чичиргээ нь шавжуудын бэлгийн идэвхийг бууруулдаг бол шуугиан нь ижил төрөл зүйлийн шавжуудаас ирж буй дохионд саад хийдэг" гэжээ.

Skrillex-ийн дууг тавихад эмэгчин шумуулууд хүмүүс рүү дайрах нь эрс багассан байна. Дапстеп жанрын хөгжим "сонссон" шумуулуудын цусны эргэлт буурсан учраас ийм үр дүн гарсан хэмээн эрдэмтэд тайлбарлажээ. Ямартаа ч зуны плейлистдээ Skrillex-ийн "Scary Monsters And Nice Sprites" дууг нэмээд үзэхийг зөвлөж байна.

Buro.Mongolia

2019-04-04, 14:50