Жижигхэн хар ном
1970-90-ээд оны шоу-бизнесийнхний утас, хаягтай тэмдэглэлийн дэвтэр дуудлага худалдаагаар зарагджээ.
Оддын хувийн эд зүйлс дуудлага худалдаануудаар дорхноо зарагддаг ажээ. Саяхан Америкийн 1940-өөд оны алтан дуу хоолой болж байсан Франк Синатрагийн, өнөө үед хэрэгцээгээ алдсан тэмдэглэлийн дэвтэр алхан дороос олджээ. Жижиг хэмжээтэй энэхүү хар дэвтрийн хавтсан талд "Хуурамч, хиймэл найзуудаас сэрэмжил" гэж бичсэн байв.
Дэвтэрт Элвис Преслигийн мэдээллийн төлөөлөгчийн, Жон Үэйн, Сидни Пүатье болон продюсер Жерри Вайнтрауб,, Лью Вассерманы зэрэг 1950-иад оны Холливүүдын хамгийн нөлөө бүхий төлөөлөгчдийн утасны дугаарууд тэмдэглэжээ.
Үүнээс өмнө Синатрагийн жолооны үнэмлэхийг 15757 ам.доллараар, дуучин Миа Фэрроугийн захидлууд 3000 ам.доллараар тус тус зарагдаж байсныг санахад илүүдэхгүй. Синатрагийн хувийн эд зүйлс одоо маш их дуулиантай зарагдаж буйн учир нь алдарт дуучны төрсний 100 жилийн ой энэ жил тохиож байгаа юм.
2015-07-04, 13:57
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт