Брэндон Лигийн найруулсан “Монголын нүүдэлчид” нэртэй богино хэмжээний кино

Алтай нутгийн үзэсгэлэн

Найруулагч Брэндон Ли шинэ богино хэмжээний киноныхоо зураг авалтыг Монголын баруун нутагт хийсэн байна. “Монголын нүүдэлчид” киноны гол дүрээр Казак үндэстнүүд тодорчээ

Найруулагч Брэндон Лигийн шинэ бүтээлээс бид орчин үеийн нүүдэлчдийн аж амьдрал, монголын казакуудын уламжлалт тоглоом, бүргэдтэй ан ав болон урт удаан үргэлжлэх өвөлд бэлтгэж буй нүүдэлчид гэх зэрэг бидний сайн мэдэх дүр зургийг олж харах болно. Кинонд гарах Монголын уудам тал нутаг, байгалийн гоо үзэсгэлэн, нисч буй шувууны түвшнээс хийсэн зураг авалт, мөн гайхамшигтай хөгжим нь энэ бүтээлийг бусдаас онцгой болгож чаджээ.

Өмнө нь MTV-гийн продюсероор ажиллаж байсан Брэндон Ли маш их аялдаг нэгэн. Түүнийг нэг төрлийн нүүдэлчин ч гэж хэлж болох юм. Тэрбээр байнга л хөдөлгөөнтэй байж, ертөнцийн нэг өнцгөөс нөгөө рүү шилжиж, техник технологи болон хөгжил дэвшлээс хол, төрөлх байгалиараа байгаа өв соёлын тухай сонирхолтой бичлэг хийдэг билээ. Ингээд манай оронд аялсан түүний бүтээлийг сонирхоцгооё.

 

Nomads of Mongolia from Brandon Li on Vimeo.

Ө.Тодгэрэл

2016-01-11, 16:00

  • Зураг: