Яг одоо дуу, хөгжмийн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал гардуулах ёслол болох 63 дах удаагийн Грэмми наадам болж байна. Цар тахалтай холбоотойгоор арга хэмжээг хагас виртуал хэлбэрээр зохион байгуулж байгаа бөгөөд Харри Стайлс, Тейлор Свифт, BTS, Билли Aйлиш, Дуа Липа болон бусад одод Грэммигийн тайзнаас тоглолтоо хүргэсэн юм. Энэ удаагийн ёслолд дуучин Бейонсе "Оны шилдэг бичлэг", "Оны шилдэг видео клип" зэрэг нийт найман шагналд нэр дэвшсэнээр номинацын тоогоороо тэргүүлжээ.
Грэммигийн улаан хивсний ёслолд алдартнууд загварлаг, хурц, шийдэмгий төрхүүдийг бүрдүүлсээр ирсэн түүхтэй. Эргэн сануулахад 2019 оны наадамд дуучин Женнифер Лопезын өмссөн Versace брэндийн даашинз хүн бүхний нүдийг баясгаж байсан. Харин 2011 оны улаан хивсний ёслолд дуучин Леди Гагаг өндгөн хэлбэртэй сүйх тэргэнд зөөвөрлөн ирж байсан нь наадмын хамгийн галзуу, хэл ам дагуулсан үйл явдлаар тодорч байсан билээ. Тэгвэл энэ жилийн улаан хивсний онцлох төрхүүдтэй танилцъя.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт