Хятадын кино театруудад үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрнө

Эрүүл ахуйн журам сахиулна

Коронавирусын халдварын улмаас өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн Хятад улс кино театруудын үйл ажиллагааг зогсоогоод байсан билээ. Тэгвэл одоо тэдгээр кино театруудад эрүүл ахуйн журам сахисан тохиолдолд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон байна.

Эрүүл ахуйн стандартаас гадна кино театрууд үзэгчдийг аюулгүй зайд суулгаж, тогтмол халдваргүйжүүлэлт хийж, танхимыг агааржуулах шаардлагатай юм. Харин үзэгчид амны хаалт тогтмол зүүх ёстой гэжээ.

Одоогийн байдлаар Хятад улсын засгийн газраас кино театруудыг нээх тодорхой тов зарлаагүй байгаа юм. Мөн ресторан, супермаркет, худалдааны төвүүдийг нээхээр төлөвлөөд байна.

Эргэн сануулахад тус улсын кино театрууд өнгөрсөн гуравдугаар сард үйл ажиллагаа явуулах оролдлого хийж байсан ч үзэгчид кино театруудыг зорихгүй байсан юм.

Одоогийн байдлаар COVID-19 цар тахлын улмаас Хятадын 2,300 кино театр дампуурлаа зарласан байна. Улмаар Бээжин хотын удирдлага коронавирусын улмаас хохирол амссан кино театруудад мөнгөн тусламж үзүүлж байжээ.

Buro.Mongolia

2020-05-11, 12:00

  • Зураг: